Хүний биед халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Б.Амарсайхан, Л.Алтан-Очир нарт холбогдох хэргийн шүүх хурал 2026 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр хүртэл хойшиллоо.

Хэргийг эргэн сануулбал, 2025 оны долоодугаар сарын 19-ний шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт, “Канте” нэртэй шөнийн цэнгээний газрын гадна Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл, Л.Алтан-Очир, Б.Амарсайхан нар нь хохирогч Д.С-ийн биед халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан. Уг хэрэгт Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал ирүүлснийг прокурор үндэслэлтэй гэж үзэн яллагдагчаар татсан юм.