П.Дэлгэрнаранг ГЕГ-ын даргаар томилж, "Гаалийн бүрдүүлэлт "-ийг хуурамчаар үйлдсэн хэмээн шалгагдаж байсан гаалийн байцаагч нар ажилдаа буцаж оржээ

П.Дэлгэрнаранг ГЕГ-ын даргаар томилж, "Гаалийн бүрдүүлэлт "-ийг хуурамчаар үйлдсэн хэмээн шалгагдаж байсан гаалийн байцаагч нар ажилдаа буцаж оржээ

Гаалийн байцаагч нар "гаалийн бүрдүүлэлт "-ийг хуурамчаар үйлдэн сар бүр авлига авч, бүртгэлгүй дансанд 1.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байж болзошгүй хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Гааль, татварын байгууллагуудад хийсэн хяналт шалгалтаар авлигын ноцтой хэргүүд илэрсэнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын /2025.12.05/ Улаанбаатар хотын Гаалийн газарт ажилласан байдаг. Улмаар Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал өөрийн хүсэлтээрээ ажлаасаа чөлөөлөгдсөн бол дээрх хэрэгт холбогдсон нэр бүхий албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хуулийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байсан юм. 

Тэгвэл ажлаас нь чөлөөлж, шалгаж байсан гаалийн байцаагч нарыг саяхан ажилд нь буцаан оруулсан гэдгийг эх сурвалж мэдээллээ. Харин Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гаалийн ерөнхий газрын даргаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга асан П.Дэлгэрнаранг томилж байгаа аж.