Цэргүүд нэгнээ зодсон хэрэгтэй холбогдуулж Дотоодын цэргийн командлагч Р.Чингис, 5 дугаар ангийн захирагч Д.Манлайбаатар нарыг ажлаас нь чөлөөлжээ

Цэргүүд нэгнээ зодсон хэрэгтэй холбогдуулж Дотоодын цэргийн командлагч Р.Чингис, 5 дугаар ангийн захирагч Д.Манлайбаатар нарыг ажлаас нь чөлөөлжээ

Энэ сарын 23-ны өдөр "Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан хугацаат цэргийн алба хаагчид нэгнээ зодсон хэрэг явдал гарсан. Энэ дагуу 30 хүний бүрэлдэхүүнтэй шалгалтыг хэсэг Хууль зүй дотоод хэргийн сайдын тушаалаар байгуулагдаж, шалгалтын ажиллагааг эхлүүлээд байсан юм. 

Тэгвэл энэхүү ажлын хэсгийн санал, дүгнэлтийн дагуу Дотоодын цэргийн штабын дарга Р.Чингис, Дотоодын цэргийн 5 дугаар ангийн захирагч Д.Манлайбаатар, мөн ангийн захирагчийн 1 дүгээр орлогч, штабын дарга Д.Отгонбаатар нарыг үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ өнөөдөр /2025.12.31/ өөрийн Х хуудастаа мэдэгдлээ. 

Тэрбээр, "Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу дотоодын цэргийн анги, салбарын үйл ажиллагаа, хууль тогтоомж, цэргийн нийтлэг дүрмүүдийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх чиг үүрэг бүхий Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны А/176 дугаар тушаалаар байгуулсан Ажлын хэсгийн санал, дүгнэлт гарлаа. Дээрх Ажлын хэсгийн санал, дүгнэлтийн дагуу Дотоодын цэргийн штабын дарга Р.Чингис, Дотоодын цэргийн 5 дугаар ангийн захирагч Д.Манлайбаатар, мөн ангийн захирагчийн 1 дүгээр орлогч, штабын дарга Д.Отгонбаатар нарыг үүрэгт ажлаас чөлөөллөө" гэжээ.