Террил Атиензагийн гэр бүл өнөөдөр УЕП-т хэргийг сэргээн шалгуулах хүсэлтээ өгөхөөр болжээ

Террил Атиензагийн гэр бүл өнөөдөр УЕП-т хэргийг сэргээн шалгуулах хүсэлтээ өгөхөөр болжээ

"Эрэл"-ийн Д.Эрдэнэбатын гэрт үйлчлэгчээр ажиллаж байгаад амиа алдсан Террил Атиензагийн ар гэрийнхэн талийгаачийн амь насаа алдсан хэргийг дахин сэргээн шалгуулах хүсэлт гаргахаар Монголд ирээд байгаа билээ. 

Тэгвэл өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 16-ны 10:00 цагт Террил Атиензагийн гэр бүл Улсын ерөнхий прокурорт хэргийг сэргээн шалгуулах хүсэлтээ албан ёсоор өгөхөөр болсон байна.

Ташрамд өгүүлэхэд, сэтгүүлч С.Будрагчаа "Хууль хяналтын байгууллагаас хэргийг дахин мөрдөн шалгаж, үнэн зөвийг тогтоон ажиллана гэдэгт итгэлтэй байна" хэмээн ярьсан байдаг. Харин өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн "Хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн хүрээнд онц ноцтой хүн амины гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь 25 жил хүртэл байдаг. Тэгэхээр Филиппин улсын иргэн Террил Атиенза амиа алдсан хэргийг сэргээн шалгуулах боломжтой" гэдгийг тодотгоод байгаа юм. 

Мөн талийгаачийн нөхөр Нило Атиенза "Бид Монголд мөнгөний төлөө ирээгүй. Харин шударга үнэнийг мэдэхийн тулд ирсэн" хэмээсэн байдаг.