Шүүхийн сахилгын хорооны даргаар С.Энхтөрийг сонголоо

Шүүхийн сахилгын хорооны даргаар С.Энхтөрийг сонголоо

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.11-д “Сахилгын хорооны даргыг гишүүд дотроосоо нэг жилийн хугацаагаар олонхын саналаар нууц санал хураалтаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж заасан.

Шүүхийн сахилгын хорооны дарга Д.Ариунтуяагийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул тус хорооны 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн зөвлөгөөнөөр гишүүдийн олонхын санал авсан гишүүн С.Энхтөр Шүүхийн сахилгын хорооны даргаар сонгосон байна.