Алтай Таванбогдоос цоохор ирвэс агнасан хэрэгт Баян-Өлгийн Засаг дарга Е.Зангарыг яллагдагчаар татах хүсэлт гаргажээ

Алтай Таванбогдоос цоохор ирвэс агнасан хэрэгт Баян-Өлгийн Засаг дарга Е.Зангарыг яллагдагчаар татах хүсэлт гаргажээ

Төрийн тахилгат Алтай Таванбогдоос улаан номд орсон цоохор ирвэс агнаж, өвчсөн хэрэг гарсан.

Тодруулбал, Баян-Өлгий аймагт байрлах Алтай Таванбогд хайрхнаас энэ оны есдүгээр сард нэн ховор цоохор ирвэс агнан, зарж борлуулахаар завдсан этгээдүүдийг цагдаагийн байгууллага илрүүлэн саатуулсан байдаг. Прокуророос хэргийг үйлдсэн буюу ирвэсийг буудсан, тээвэрлэсэн иргэн А.Б, Х.Т нарыг яллагдагчаар татаад байгаа юм. Мөн нэн ховор амьтныг өндөр үнээр зарж борлуулахаар завдсан энэ хэрэгт аймгийн зарим албан тушаалтнууд холбоотой гэх мэдээлэл бий.

Тэгвэл Баян-Өлгий аймгийн прокурорын газраас хамжигч этгээдийг яллагдагчаар татах хүсэлт гаргасан бөгөөд заавар өгч байсан хүн нь тус аймгийн засаг дарга Е.Зангар гэж үзжээ.  Уг хэрэгт яллагдагчаар татагдсан "Х.Т" нь Засаг Дарга Е.Зангартай цахим хаягаар холбогдож агнасан цоохор ирвэсээ яах эсэхээ бичсэн нь үлдсэн байна.