Яармагийн гүүрний зүүн талд байрлах барилгад гал гарсныг унтраахаар ажиллаж байна

Яармагийн гүүрний зүүн талд байрлах барилгад гал гарсныг унтраахаар ажиллаж байна

Яармагийн гүүрний зүүн талд байрлах барилгад гал гарсныг Онцгой байдлын алба хаагчид унтраахаар ажиллаж байгаа талаар Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Тодруулбал, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо баригдаж байгаа барилгад гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр /2025.12.12/ 11:42 цагт ирсэн. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10,14,30 дугаар ангийн алба хаагчид унтраахаар ажиллаж байгаа аж.