Ц.Бямба-Отгон: Долоогийн даваанд Аймгийн хурц арслан Д.Алтанцоож арай түргэдэж мэх хийснээр барилдаан шийдэгдсэн

Ц.Бямба-Отгон: Долоогийн даваанд Аймгийн хурц арслан Д.Алтанцоож арай түргэдэж мэх хийснээр барилдаан шийдэгдсэн

Ардчилсан хувьсгалын 35 жил, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 25 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан болж өндөрлөлөө.

Энэ барилдаанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Улсын арслан Ц.Бямба-Отгон долоо даван түрүүлж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, аймгийн хурц арслан Д.Алтанцоож зургаа давж үзүүрлэлээ. Улсын арслан Ц.Бямба-Отгон "Сайхан барилдаан болж, өндөрлөлөө. Монголын томоохон нам Ардчилсан намын ойн барилдаанд хүчтэй өрсөлдөгч нартай таарч, сайхан барилдлаа. Аймгийн хурц арслан Д.Алтанцоожтой олон таарч байсан. Хэн хэнийхээ барилдааныг мэддэг. Үзүүр, түрүүний барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож арай түргэдэж, мэх хийгээд барилдаан эрс шийдэгдсэн. Өдийд бол бөхчүүдийн бэлтгэл ханасан байдаг үе. Тийм болохоор бэлтгэл сургуулилтаа чамбайруулаад явж байна" гэлээ.

ВИДЕО: