НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд хилийн хориг тавьж, тодорхой хүнтэй уулзах, харилцах, холбоо тогтоохыг хоригложээ

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд хилийн хориг тавьж, тодорхой хүнтэй уулзах, харилцах, холбоо тогтоохыг хоригложээ

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан бөгөөд хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, улмаар цагдан хориод байсан.

Тэгвэл Б.Эрдэнэсүхийн өмгөөлөгч Э.Э, Д.О нараас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтийг Ерөнхий шүүгчид гаргасныг хянан хэлэлцээд хэрэгт авагдсан баримтаар яллагдагч Б.Эрдэнэсүхэд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дууссан, мөрдөгчөөс хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн, яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг цаашид үргэлжлүүлэх үндэслэл тогтоогдохгүй байх тул яллагдагч Б.Эрдэнэсүхийн өмгөөлөгч Э.Э, Д.О нарын гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

Ингэхдээ шүүгчийн захирамжийг өөрчилж, яллагдагч Б.Эрдэнэсүхэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, прокурорын саналыг үндэслэн яллагдагчид Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой хүнтэй уулзах, харилцах, харилцаа холбоо тогтоохыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.