"Сод Монгол" ШТС-ын ойролцоо маргаан үүсгэсэн талаарх дуудлага мэдээллийг бүртгэлд авч, шалгаж эхэлжээ

"Сод Монгол" ШТС-ын ойролцоо маргаан үүсгэсэн талаарх дуудлага мэдээллийг бүртгэлд авч, шалгаж эхэлжээ

Өнгөрсөн өдрүүдэд шатахууны хомсдолтой холбоотойгоор иргэд шатахуун түгээх станцуудын гадна дараалал үүсгэж, улмаар үл ойлголцох асуудал нэлээдгүй гарсан. 

Тухайлбал,  "Сод Монгол" ШТС-ын гадна иргэд хоорондоо маргалдан, улмаар нэгнийхээ биед халдаж буй бичлэг цахим сүлжээнд цацагдсан. Тэгвэл уг асуудлыг хуулийн байгууллагаас шалгаж байгаа эсэхийг тодруулахад "Сонгинохайрхан дүүргийн 27-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Сод Монгол" ШТС-ын ойролцоо зохицуулалт хийж байсан цагдаагийн алба хаагчийг гурван хүн нийлээд боож унагаагаад байна”, “Цагдаа иргэнийг зодсон, дуудлага өгч байна ” гэх зөрүүтэй дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Энэ дагуу шалгалтын ажиллагаа явуулж байна. Одоогоор гэмтсэн бэртсэн нөхцөл байдлын мэдээлэл байхгүй" гэх мэдээллийг өглөө.