Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн худ Н.Ариунаа Улсын Дээд шүүхэд хандсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Тэгвэл Н.Ариунаагийн гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх эсэхийг хэлэлцэх хурал өчигдөр буюу аравдугаар сарын 22-ны өдөр /2025.10.22/ болсон байна. Тодруулбал, Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар Н.Ариунаагийн гомдлыг хэлэлцээд хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, түүнийг Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын шийдвэрийг зөв гэж үзсэн Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдлээ.