Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл ашиглан хүний амь насыг хохироохыг завдсан хэрэг өнгөрсөн есдүгээр сард гарсан билээ. Өмнөх мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Тэгвэл тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт энэ оны есдүгээр сарын 06-ны шөнө согтуу этгээд таксины жолооч болон эмэгтэй хүнийг зодож, тээврийн хэрэгслээр араас нь мөргөсөн гэх хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж хохирогчийг тоёота приүс 20 маркийн тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байх үед нь хувийн таарамжгүй харилцааны улмаас Б гэгч нь тээврийн хэрэгслээр нь араас нь мөргөж хүний амь насыг хохироохыг завдсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 10.1.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан хэрэгт нотолбол зохих нөхцөл байдлыг тогтоон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.