Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн худ Н.Ариунаа Улсын Дээд шүүхэд хандсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Тэгвэл Н.Ариунаагийн гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх эсэхийг хэлэлцэх хурал энэ сарын 23-ны /2025.10.23/ өдөр болохоор товлогдсон байна. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын даргаар ажиллаж байсан түүнийг албан хаагчдиддаа ажлын байрны дарамт үзүүлсэн, журмаар тусгайлан олгоогүй эрхийг хэрэгжүүлсэн зэрэг асуудлаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг. Харин тэрбээр ажилдаа буцаж томилогдох, ажилгүй байсан үеийнхээ цалин, хөлсийг эргүүлэн авахаар Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан байна.
Анхан шатны шүүх "хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл хоёр сарын хугацаатай түдгэлзүүлэх" шийдвэрийг гаргасан бол Давж заалдах шатны шүүх "Н.Ариунаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Гэрэлмаагийн давж заалдах гомдлыг хангаж" шийдвэрлэсэн байдаг. Гэсэн ч Н.Ариунаа нь давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, Улсын Дээд шүүхэд гомдол гаргасан бөгөөд түүнийг гомдлыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэх хурал ирэх пүрэв гарагт болох аж.