ШЕЗ-ийн Б.Эрдэнэтулгыг "Албан хаагчиддаа сэтгэл санааны болон бэлгийн дарамт үзүүлдэг" гэх гомдлоор шалгалт хийсэн ХЭҮК-ийн дүгнэлт гарчээ

ШЕЗ-ийн Б.Эрдэнэтулгыг "Албан хаагчиддаа сэтгэл санааны болон бэлгийн дарамт үзүүлдэг" гэх гомдлоор шалгалт хийсэн ХЭҮК-ийн дүгнэлт гарчээ

ШЕЗ-ийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулгыг "Албан хаагчиддаа сэтгэл санааны болон бэлгийн дарамт үзүүлдэг" гэх гомдлоор ХЭҮК шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл Хүний эрхийн үндэсний комиссын шалгалт дуусч, дүгнэлтээ гаргасан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар ХЭҮК-оос төрийн албан хаагчид сэтгэл санааны болон бэлгийн дарамт үзүүлж байгаа талаарх гомдлын мөрөөр шалгалт хийж хийсэн ч эцсийн дүгнэлт нь "ШЕЗ-ийн гишүүдийг дөрвөн жилийн хугацаатайгаар томилж, жил бүр даргыг нь сольдог байдал нь доод шатны албан тушаалтнуудад сөргөөр нөлөөлж байна" гэх агуулгатай гарчээ.

Харин ШЕЗ-ийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулгыг бусдад сэтгэл санааны болон бэлгийн дарамт үзүүлж байгаа эсэх талаарх дүгнэлт гаргаагүй аж.

Харин ХЭҮК ямар учраас ийнхүү дүгнэлт гаргасан нь анхаарал татаж байгаа бөгөөд магадгүй үүнд нь хөндлөгийн нөлөөлөл байсан юм биш биз гэх хардлага төрж байна. Учир нь ХЭҮК-ийн нэр бүхий албан тушаалтнууд гомдлын мөрөөр ШЕЗ-д ажиллаж, албан хаагчдаас асуумж авахдаа тухайн албан хаагчдын нэр, албан тушаал, гарын үсгийг зуруулж байгаад ажлын байрны болон бэлгийн дарамт байдаг эсэх талаар нь асуусан байдаг нь дээрх хадлагыг улам бататгаж байгаа юм. 

ХЭҮК-ийн дүгнэлт ийнхүү гарсан учир Ерөнхийлөгчийн өмнөөс "мийм" хийсэн иргэнд гомдож, эрүүгийн ялтан болгож байсан Б.Эрдэнэтулга нь удахгүй болох ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвших талаар яригдаж эхэлсэн гэх мэдээлэл байна.  Б.Эрдэнэтулга нь 2024 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулгын албан тушаалд томилогдсон байсан нэгэн юм. Харин тэрбээр өмнө нь цагдаагийн байгууллагад эрүүгийн төлөөлөгч, өмгөөлөгч, Нийслэлийн өмчийн харилцааны газарт хэлтсийн дарга зэрэг албан тушаалыг хашиж байжээ.