Бусдыг захиалгаар алуулж, оргон зайлсан байхад нь Монголд авчирсан гэх Ё.Баттөгсийн хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзаж, 20 жилийн хорих ял нь хэвээр үлдэв

Бусдыг захиалгаар алуулж, оргон зайлсан байхад нь Монголд авчирсан гэх Ё.Баттөгсийн хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзаж, 20 жилийн хорих ял нь хэвээр үлдэв

Бусдыг захиалгаар алуулж, оргон зайлсан байхад нь Монголд авчирч, 20 жилийн хорих ял оноосон Ё.Баттөгсийг шүүхийн шийдвэргүйгээр Австрали Улсад 6.2 жил хорьсон байсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.

Тэгвэл тус хоёр шатны шүүхээс 20 жилийн хорих ял сонссон Ё.Баттөгс нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, Улсын дээд шүүхэд гомдол гаргаад байсан бөгөөд тус гомдлыг хяналтын шатны шүүх хурлаар хэлэлцэх эсэх нийт шүүгчдийн хуралдаан өчигдөр /2025.10.06/ болж, дээрх хэргийн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна. Товчхондоо, Ё.Баттөгсөд бусдыг захиалгаар алуулж, оргон зайлсан гэх хэргээр 20 жилийн хорих оноосон шүүхийн шийдвэр хэвээр үлдэв.