Хорват Улсын нийслэл Загреб хотноо болсон Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 59 кг жинд хүрэл медаль хүртсэн ОУХМ Т.Алтжинг 50 сая төгрөгөөр урамшуулжээ.
Тодруулбал, Түүнийг өчигдөр “Макс" группийн хамт олон хүлээн авч, баяр хүргэсэн бөгөөд “Макс" групп "Бахархалт Монгол" бодлогынхоо хүрээнд Т.Алтжинг ийнхүү 50 сая төгрөгөөр шагнасан байна. Сонирхуулахад, Т.Алтжин нь Говь-Алтай аймгийн Цогт сумын харьяат бөгөөд энэ жилийн ДАШТ-д Оросын бөх Анастасия Сидельниковаг 6:4-өөр ялснаар гуравдугаар байранд шалгарч, Монголын баг тамирчдын түүхэн дэх 81 дэх медалийн эзэн болсон билээ.