АНУ-ын Цагаачлалын алба болон Гаалийн албаны ажилтнууд Чикаго хотод баривчлах ажиллагаа эхлүүлээд байгаа талаар "ABC7" телевиз мэдээлжээ. Баривчлагдсан хүмүүсийн дунд хэд хэдэн хүүхэдтэй эмэгтэй байгаа аж.
ВИДЕО:
ВИДЕО: АНУ-ын Цагаачлалын алба Чикаго хотод баривчлах ажиллагаа эхлүүлсэн нь шүүмжлэл дагуулжээ
— iSee.mn (@iSee_MN) September 30, 2025
УНШИХ: https://t.co/nVesuEbUkd pic.twitter.com/aYlgufIp3g
Чикаго хотын дарга Б.Жонсон үүнийг “Чикаго хотын аюулгүй байдлыг сайжруулахын тулд юу ч хийхгүй байгаа Д.Трампын засаг захиргааны ээлжит увайгүй өдөөн хатгалга” гэж буруутгасан байна. Мөн Иллинойс мужийн захирагч Ж.Б.Прицкер “Хотын төвд өнгөлөн далдлах, маск зүүсэн Дотоодын аюулгүй байдлын яамны ажилтнууд өндөр хүчин чадалтай зэвсэгтэйгээр явах нь зүгээр л айлган сүрдүүлэх шоу” хэмээн мэдэгдсэн байна.
Учир нь АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өмнө нь "Чикаго хотод Үндэсний гвардийн цэргийг байршуулна" гэж мэдэгдсэн ч яг хэзээ гэдгийг тодорхой хэлээгүй байсан юм. Тэрээр есдүгээр сарын эхээр мөн “Чикаго удахгүй Пентагоныг яагаад Дайны яам гэж нэрлэх болсныг ойлгох болно” хэмээн мэдэгдэж байжээ.