Утаа ихээр ялгаруулж буй автобусыг үйлчилгээнд явуулсан "Трансбус" ХХК-нд хариуцлага тооцжээ

Утаа ихээр ялгаруулж буй автобусыг үйлчилгээнд явуулсан "Трансбус" ХХК-нд хариуцлага тооцжээ

Нийгмийн сүлжээнд  энэ сарын 03-ны өдөр иргэнээс техникийн бүрэн байдлаа хангаагүй тээврийн хэрэгсэл явж байгаа талаарх шүүмжлэл гаргасан.

Нийтийн тээврийн бодлогын газрын Хяналт шалгалтын хэлтэс шуурхай ажиллаж "Трансбус" ХХК-ийн автобусыг үйлчилгээнээс буулгаж, Зөрчлийн тухай хуулийн 14.6-9-д д заасны дагуу эрх бүхий байгууллагаас гаргасан нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, дахин алдаа дутагдал гаргахгүй байх талаар сануулж ажиллажээ. Иймд иргэн та санал хүсэлт гомдлоо 7004-4040 дугаараас гадна Нийтийн тээврийн бодлогын газрын цахим хуудсаар баримттай илгээж хамтран ажиллах боломжтой юм.