АНУ-ын цэргийнхний буруугаас шинэ төрлийн коронавирусийг Ухань хотод оруулж ирсэн байж болзошгүй гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яам /ГХЯ/-ны албан ёсны төлөөлөгч Жао Лизян өөрийн твиттерт мэдэгджээ.
“АНУ-д “тэг” өвчтөн хэзээ гарч ирсэн бэ? Хэдэн хүн халдвар аваад байна? Ямар ямар эмнэлэгт эмчилж байна? Уханьд Америкийн цэргүүд халдварт өвчин авчирсан байх магадлалтай. Илэн далангүй бай. АНУ коронавирусийн халдварын мэдээллийг нийтэл. АНУ бидэнд тайлбарлах ёстой” гэж тэрбээр жиргэжээ.
Some #influenza deaths were actually infected with #COVID-19, Robert Redfield from US #CDC admitted at the House of Representatives. US reported 34 million cases of influenza and 20,000 deaths. Please tell us how many are related to COVID-19? @CDCDirector pic.twitter.com/vYNZRFPWo3
— Lijian Zhao 赵立坚 (@zlj517) March 12, 2020
Гэхдээ БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч АНУ-ын цэргийнхэн кронавирусийг хэрхэн Уханьд авчирсан байж болохыг тодорхой яриагүй байна. Жао Лизян АНУ-ын Өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, хянах төвийн тэргүүн Роберт Редфилдийн АНУ-д томуугаар нас барсан хүмүүст задлан шинжилгээ хийхэд шинэ төрлийн коронавирус илэрсэн гэх мэдээллийн дор ийнхүү тайлбар хийсэн тухай Ройтерс агентлаг мэдээлжээ. Уг жиргээний дор Европчууд бухимдалтай хандаж байсан бөгөөд,
ТЭД:
- -Худлаа ярихаа боль. Дэлхий нийтээрээ мэдэж байгаа
- -Нохой, муур идэхээ зогсоо
- -Үүнд чинь итгэх хэн ч байхгүй. Өөрсдөө хариуцлагаа хүлээ
- -Хятад бол дэлхийн хамгийн том вирус үйлдвэрлэгч орон. H5N1 ,SARS, Plague, Coronavirus, African swinefever гээд бүхнийг та нар бүтээсэн гэсэн сэтгэгдлүүд үлдээжээ.