Өмнөд Солонгост вирус устгах зорилгоор мөнгөө богино долгионы зууханд хийж, шатаасан хэрэг олноор гарч байна

Өмнөд Солонгост вирус устгах зорилгоор мөнгөө богино долгионы зууханд хийж, шатаасан хэрэг олноор гарч байна

Сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдвар хурдацтай тархаж буй Өмнөд Солонгос улсад иргэд бэлэн мөнгөн дээрх вирусийг устгах зорилгоор богино долгионы зууханд хийж, халаах явцдаа шатаасан хэрэг ихээр гарах болжээ.

Зууханд халах явцад Солонгосын мөнгөн дэвсгэртийн нууцлалын мөнгөн утас шатаж дахин ашиглах боломжгүй болдог байна. Хэрэв мөнгөн дэвсгэртийн дөрөвний гурваас дээш хувь нь үлдсэн бол Солонгосын төв банк сольж өгдөг. Түүнээс дээш хувиар гэмтсэн бол солих ямар ч боломжгүй байдаг байна.  

Тиймээс тус улсын Төв банкнаас иргэдийг дээрх үйлдлийг хийхгүй байх, галын эрсдэлээс сэргийлэхийг уриалсан байна.

Эх сурвалж: Koreantimes