Гренланд, Антарктидын мөс хурдацтайгаар хайлж байна

Гренланд, Антарктидын мөс хурдацтайгаар хайлж байна

Дэлхийн хамгийн том мөсөн давхаргууд болох Гренланд, Антарктидын мөс сүүлийн жилүүдэд дулаан уур амьсгалын улмаас 1990-ээд оны үеийнхээс зургаа дахин хурдан хайлж буйг судлаачид тогтоожээ.

Судлаачид хиймэл дагуулуудын цуглуулсан хоёр туйлын мэдээлэлд нарийвчилсан дүгнэлт хийж хайлалтын явцыг тогтоосон байна. 1992-2017 онд Гренланд, Антарктидын 6.4 их наяд тонн мөс хайлсан нь далайн түвшнийг 17.8 миллиметрээр нэмэгдэхэд нөлөөлөхүйц хэмжээ юм.

Судлаачдын баг ажиглалтын хиймэл дагуулуудын сүүлийн 30 орчим жилийн хугацаанд цуглуулсан мэдээллүүдэд үндэслэн дээрх дүгнэлтэд хүрчээ. Тэдгээр хиймэл дагуул нь мөсөн давхаргуудын хэмжээ, урсгал, таталцал зэргийг ажигласан байна.

Эх сурвалж:BBC