ДЭМБ коронавирусийг цар тахлын хэмжээнд хүрсэн гэж үзжээ

ДЭМБ коронавирусийг цар тахлын хэмжээнд хүрсэн гэж үзжээ

ДЭМБ шинэ төрлийн коронавиурсийн халдварыг цар тахлын хэмжээнд хүрсэн гэж мэдэгдлээ. Энэ тухай ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус өчигдөр /2020.03.11/Женев хотноо болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

Тэрээр “Цаашид коронавирсийн халдварын тоо, түүнээс үүдэлтэй нас баралт болон шинээр бүртгэгдэж буй улсын тоо улам бүр нэмэгдэх хандлагатай байна. ДЭМБ тархалтын байдалд тухай бүрт нь үнэлгээ хийж байсан бөгөөд тархалт болон түүнээс үүдэлтэй хүндрэл ноцтой түвшинд хүрсэн. Халдварт өвчинд хайхрамжгүй хандах байдал мөн ноцтой түвшинд хүрлээ гэж үзэж байна.  Иймд бид коронавирусийг цар тахал гэх ангилалд хүрсэн гэж дүгнэлээ" гэжээ.

Коронавирусийн халдварыг албан ёсоор мэдэгдсэнээс хойш 72 хоног өнгөрлөө. Хэдийгээр өнгөрсөн сард ДЭМБ коронавирусийг цар тахлын хэмжээнд хүрэх болоогүй гэж байсан ч Европын орнуудад тархалт хурдацтай нэмэгдэж дэлхийн 124 улсад бүртгэгдсэн тул иймнхүү цар тахал хэмээн үзжээ.