БНХАУ-ын Синхуа агентлаг “Манай улсад COVID-19 дэгдэлт гарснаас хойш монголын удирдагчид, янз бүрийн салбарын төлөөлөгчид, оюутнууд, тэр ч байтугай хүүхдүүд хүртэл коронавирусийн халдварын эсрэг тэмцэлд хамтран зүтгэж, манай улстай эв нэгдэлтэй байгаагаа илэрхийлсээр ирлээ” хэмээн бичиж байсан .
Тэгвэл БНХАУ-ын иргэд манай улсад коронавирусийн анхны тохиолдол батлагдсан тухай мэдсэнээс хойш “Монголчуудад туслая” хэмээн давалгаалж байна. Тухайлбал, тус улсын CGTN телевизийн нэвтрүүлэгч твиттер хуудсандаа “Монголд Франц залуугаас коронавирусийн анхны тохиолдол батлагдлаа. Үнэхээр гунигтай байна. Энэ мэдээ Хятадын нийгмийн сүлжээнд хамгийн их анхаарал татаж, 72 сая хүн уншаад байна. Монголчууд 30 мянган хонь бэлэглэсэнд бид талархал илэрхийлж, амны хаалт, эрүүл мэндийн тусламж үзүүлэх цаг ирлээ. Хүчтэй байгаарай” хэмээн бичжээ. Уг жиргээний дор маш олон Монгол хүн баярлаж талархсанаа илэрхийлжээ.
Харин зарим нэг БНХАУ-ын иргэд:
- -Бид үүнийг даван туулж чадна. Бид хэрхэн хамтдаа хүчтэй байгааг дэлхий харах болно. Азичууд хамтдаа даван туулна.
- -Хөрш орны нөхөддөө баярлалаа. Одоо найзуудаа дэмжих цаг болжээ. Бид бүгдээрээ хамт байгаа.
- -БНХАУ-ын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл энэ талаар зохих хариу арга хэмжээ авч үзэх хэрэгтэй. Бид одоо туслах цаг болсон.
“Бүгд нэг дэлхийд амьдарч байгаа шүү” зэргээр сэтгэгдэл үлдээжээ. Одоогоор манай улсад хандивын аян өрнүүлэх талаар БНХАУ-ын албан ёсны хэвлэл мэдээлийн хэрэгслүүд мэдээлээгүй байна.
So sad?#Mongolia confirmed its first import #COVID19, a French guy. It got huge attention on #China’s social media with 72 million read already! Quote: We do thank your gift of 30000 sheep. It’s time for us to support you with masks, test kits & medical supply now????Be strong? pic.twitter.com/9xPk2BVbYy
— Shen Shiwei沈诗伟 (@shen_shiwei) March 10, 2020