Манай улс БНХАУ-д 30 мянган хониор тусламж үзүүлэхээ мэдэгдэж байсан цаг саяхан билээ. Харин өчигдөр /2020.03.10/ Монголд ажилладаг Францын иргэн коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсоноор манай улсад анхны халдварын тохиолдол бүртгэгдсэн.
Энэ тухай мэдээ БНХАУ-ын сошиал хэрэглэгчдийн дунд багагүй шуугиан тарьж цацагдсан даруйдаа 70 сая хүн үзэн, 30 мянга гаруй сэтгэгдэл үлдээжээ.
Мөн нэгэн иргэн “Монголд ажилладаг Францын залуу коронавирус туссан нь батлагджээ. Үнэхээр харамсалтай байна. Бидэнд 30 мянган хониор тусламж үзүүлж байсан цаг саяхан. Бидэнд тусалсны хариу барих цаг одоо иржээ. Шаардлагатай эмнэлгийн багаж хэрэгсэл, амны хаалт, оношлуураар туслах цаг ирлээ” гэж өөрийн тветтер хуудаснаа жиргэж олон хүн түүнийг дэмжсэн, эерэг утгатай сэтгэгдэл үлдээжээ.
So sad?#Mongolia confirmed its first import #COVID19, a French guy. It got huge attention on #China’s social media with 72 million read already! Quote: We do thank your gift of 30000 sheep. It’s time for us to support you with masks, test kits & medical supply now????Be strong? pic.twitter.com/9xPk2BVbYy
— Shen Shiwei沈诗伟 (@shen_shiwei) March 10, 2020