Завхан аймгийн Отгон суманд өчигдөр -48.8 градус хүртэл хүйтэрсэн байна. Энэ нь өнгөрсөн жилийн агаарын үнэмлэхүй бага температураар бүртгэгджээ. Мөн энэ амралтын өдрүүдэд буюу 25-26-нд шилжих шөнө тус бүс нутгаар дахин -48.8 хэм хүртэл хүйтэн хонох урьдчилсан төлөвтэй байгааг цаг уурын байгууллагаас мэдээлжээ.
Түүнчлэн энэ амралтын өдрүүдээр ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, -30 градус даван хүйтрэх төлөвтэй байгаа бөгөөд цасан шуурга шуурч, зам даваанд халтиргаа гулгаа үүсэж болзошгүй байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж байна.