Нохойноос коронавирусийн халдвар илэрсэн тул гэрийн тэжээмэл амьтнаа үнсэхгүй байхыг зөвлөжээ

Нохойноос коронавирусийн халдвар илэрсэн тул гэрийн тэжээмэл амьтнаа үнсэхгүй байхыг зөвлөжээ

Хонконгд коронавирусийн халдвартай хүний нохойноос сул түвшний халдвар илэрсэн тул Эрүүл мэндийн байгууллагаас гэрийн тэжээмэл амьтнаа үнсэхгүй байхыг анхааруулсан байна.

Хонконгийн мал эмнэлгийн мэргэжилтнүүд хэд хэдэн удаа давтан шинжилгээ хийсний эцэст Померан гэх үүлдрийн нохойноос коронавирусийн халдвар илэрснийг нотлон, хүнд халдсан байж болзошгүй гэж таамаглаж байна.

Одоогоор нохойг тусгаарлан судалж байгаа бөгөөд гэрийн тэжээмэл амьтан халдвар тараагч болж чадах эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа юм байна. Уг асуудалтай холбоотойгоор Хонконгийн захиргаа гэрийн тэжээмэл амьтныг үнсэхгүй байхыг зөвлөн, хүмүүсийг нохой муураа хаяхгүй байхыг анхааруулжээ.

Эх сурвалж:Guardian