ШУУРХАЙ: Манлай уяач Т.Галбадрахад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн ч буцаажээ

ШУУРХАЙ: Манлай уяач Т.Галбадрахад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн ч буцаажээ

Монгол Улсын манлай уяач Т.Галбадрахыг бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан хэргээр цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Т.Галбадрахад цохиулсан хүүхдийн шүүх эмнэлгийн дүгнэлт хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон учир түүнийг яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байсан юм. 

Тэгвэл цагдаагийн байгууллагаас тус хэргийг шалгаж дуусаад хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн аж. Гэвч прокуророос тус хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт буцаасан байна. Өдгөө тус хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж. 

Хэргийн талаар эргэн сануулахад, Монгол Улсын манлай уяач Т.Галбадрах нь "Хүүхдийг ухаан алдтал нь цохиж унагаад яваад өгсөн" гэх дүрс бичлэг өнгөрсөн есдүгээр сарын 23-ны  /2024.09.23/ өдөр цахим орчинд нийтлэгдэж, энэ нь олны анхаарлыг татсан. Тус дүрс бичлэгт, "утсаар ярьж яваа нэгэн эрэгтэй цахилгаан дугуй унаж яваа нэгэн иргэнтэй авто замын хэсэгт таарч, улмаар юм ярьж байгаа бололтой үйлдэл гаргаад удалгүй дугуйтай зорчиж байсан хүнийг цохих ба тухайн иргэн нь тэр даруйд газарт унах" нь гардаг.

ВИДЕО: 

Дээрх дүрс бичлэг цацагдсаны дараа тухайн үйл явдал нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "G центр" төвийн гадна талбайд болсон болох нь ил болсон. Мөн Монгол Улсын манлай уяач Т.Галбадрах нь буяны ажил үйлдээд салах ёс гүйцэтгэх цайллагыг G центр төвийн 15 давхарт хийгээд гарч явсан 27 настай залууг "Автомашины хаалтаар гарсангүй" гэх шалтгааны улмаас цохиж, ухаан алдуулаад явсан болохыг хохирогчийн ээж хэвлэлд өгсөн ярилцлагынхаа үеэр онцолсон байдаг. Улмаар тухайн хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхлээд байсан юм.