Том оврын зуурмагийн машины жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барьж явсны улмаас осол гаргажээ.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Архивын ерөнхий газрын эсрэг талд замд том зуурмагийн машин онхолдсон гэх мэдээлэл өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 04-ний өдрийн 20 цаг 10 минутад цагдаагийн байгууллагад иржээ.
Энэ дагуу шалгалтын ажиллагааг зохион байгуулахад жолооч Б /34н эр/ нь Yungtong автомашиныг жолоодож яваад Hyundia Starexs маркийн автомашинтай мөргөлдөж жолооч Ч /32н эр/ нь гэмтсэн байжээ. Өдгөө мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу 1.65 хувийн согтолттой явж байжээ.