Бага насны хүүхэд ахуйн хэрэглээний газ үнэрлэж, хордож нас барсан байж болзошгүй хэрэг гарсныг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
Тодруулбал, энэ оны аравдугаар сарын 31-ний өдөр "Бага насны хүүхэд нас барсан байна" гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Энэ дагуу шалгалтын ажиллагаа явуулахад дулаан зогсоол дотор байсан автомашин дотор 13 настай эрэгтэй Ц нь ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байжээ. Урьдчилсан байдлаар амь хохирогч Ц нь ахуйн хэрэглээний газ үнэрлэж хордож нас барсан байж болзошгүй үйлдэл тогтоогдоод байгаа аж. Өдгөө мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа юм байна.
Иймд эцэг эх асран хамгаалагч та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж энэхүү мэдээллийг нийтэллээ.