ШЕЗ-ийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтад С.Энхбаатар, М.Алтан-Очир нарыг бүртгэжээ

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтад С.Энхбаатар, М.Алтан-Очир нарыг бүртгэжээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүн Н.Отгончимэгийн өөрийнх нь өнгөрсөн есдүгээр сард хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн билээ. 

Тэгвэл түүний оронд томилогдох нэр джшигчийн бүртгэл явдагдаж дуусчээ. Тодруулбал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг Улсын Их Хурал нээлттэйгээр нэр дэвшүүлж, сонгон шалгаруулсны үндсэн дээр томилгооны сонсгол хийж томилох бөгөөд нэр дэвших хүсэлт, холбогдох материалыг өнгөрсөн сарын 2-23-ны хооронд хүлээн авсан байна. Улмаар Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсэг аравдугаар сарын 25-ны өдөр хуралдаж, нэр дэвших хүсэлт, материалаа ирүүлсэн С.Энхбаатар, М.Алтан-Очир нарыг нэр дэвшигчээр бүртгэж авчээ.