Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ар гэрийнхэн өнөөдөр /2024.11.05/ 11:00 цагт Хэлмэгдэгсдийн хөшөөний урд шүүх хурлыг нээлттэй явуулахыг хүсч буйгаа илэрхийлэн суулт зарлахаа мэдэгджээ.
Сэтгүүлчид холбогдох давж заалдах шатны шүүх хурал нөгөөдөр буюу арваннэгдүгээр сарын 7-ны өдөр болох юм. Тэрбээр, шүүх хурлыг олон нийтэд ил тод, нээлттэй явуулахыг хүсч буйгаа ил захидлаараа дамжуулан илэрхийлж, өлсгөлөн зарлаж буйгаа ч мэдэгдсэн билээ.