Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарч, цаг агаар тогтуун байна. Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -8...-13 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар -2...-7 градус хүйтэн, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -2...+3 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +7...+12 градус, бусад нутгаар +2...+7 градус дулаан байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө +3...+5 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.
