МҮОНРТ-ийн Ерөнхий захирал асан А.Бүрэнбаатар нарыг "залилах, хахууль авах" зэрэг 5 хүртэл жилийн хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжүүлж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл А.Бүрэнбаатар нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх хурал өнгөрсөн есдүгээр сард /2024.09.04/ Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд хэргийг прокурорт буцаасан байдаг. Харин анхан шатны шүүхийн шүүгчийн шийтгэх тогтоолыг прокуророос эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байсныг аравдугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хэлэлцээд дээрх нэр бүхий хүмүүст холбогдох хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Өөрөөр хэлбэл А.Бүрэнбаатар нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахаар боллоо.