СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тамхи татах гэж байгаад гал алдаж, түлэгджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тамхи татах гэж байгаад гал алдаж, түлэгджээ

Тамхи татах гэж байгаад гал алдаж, түлэгдсэн хэрэг Дорнод аймагт гарчээ.

Тодруулбал, Дорнод аймгийн Хэрлэн сумын нутагт оршин суудаг 49 настай Э нь өнгөрсөн аравдугаар сарын 26-ны өдөр гэрийнхээ гадаа тамхи асаах гэж байгаад гал алдаж, улмаар дээл нь шатаж, нүүр, хүзүү, гар хэсэг нь түлэгдсэн байна. Тухайн иргэн өдгөө Бүсийн оношилгоо эмчилгээний төвд эмчлүүлж байгаа аж. 

Иймд иргэдийг гал зэрэг шатаж, гал гарах эрсдэлтэй зүйлтэй сонор сэрэмжтэй хандахыг сэрэмжлүүлж байна.