ВИДЕО: А.Отгонбаатарыг сайд П.Наранбаярын зөвлөх "Т.Отгонбаатарын биед халдсан" хэмээн зөрчлийн хэргээр давхар шалгаж эхэлжээ

ВИДЕО: А.Отгонбаатарыг сайд П.Наранбаярын зөвлөх "Т.Отгонбаатарын биед халдсан" хэмээн зөрчлийн хэргээр давхар шалгаж эхэлжээ

"Үнэн ба зөв" намын дарга асан А.Отгонбаатар өнгөрсөн есдүгээр сарын 17-ны өдөр /2024.09.17/ Боловсролын сайд П.Наранбаярыг мэдээлэл хийх үеэр түүн рүү өндөг шидэж, эсэргүүцлээ илэрхийлсэн байдаг.

Улмаар тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байсан юм. Тодруулбал, А.Отгонбаатарыг "Боловсролын сайд П.Наранбаяр руу өндөг шидэж, танхайрсан" хэмээн зөрчлийн хэргээр шалгаж байсан юм.

Тэгвэл түүнийг тухайн үед Боловсролын сайдын зөвлөх Т.Отгонбаатарын биед халдсан хэмээн давхар зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

Тодруулбал,  А.Отгонбаатарыг Зөрчлийн хуулийн 5.2 дугаар зүйл буюу танхайрах, 5.3 дугаар зүйл буюу хүний биед халдах гэсэн зүйлээр тус тус шалгаж байсан байгаа аж. 

ВИДЕО: 

Хэргийн талаар эргэн сануулахад, Үнэн ба Зөв намын дарга асан А.Отгонбаатар нь "Багшийг 45 хоногийн курсээр бэлдэж, багш мэргэжлийн үнэлэмжийг унагааж байна" хэмээн эсэргүүцэж, Боловсролын сайд руу өндөг шидэж, биед нь халдсан байдаг. Энэ үеэр Боловсролын сайдын зөвлөх Т.Отгонбаатар нь А.Отгонбаатарын үйлдлийг зогсоох гэж хоёр ч удаа цохиод авсан байдаг. Төрийн тусгай хамгаалалттай бүсэд ийнхүү танхайрсан үйлдэл нь дүрс бичлэгээр баталгаажсан тул уг үйлдлийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн бөгөөд П.Наранбаяр сайд гомдол гаргаагүй байдаг юм. Гэсэн ч олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг цагдаагийн байгууллагаас шалгадаг зохицуулалттай тул энэ үүргийнхээ дагуу тус хэрэгт шалгалтын ажиллагаа явуулсан эхэлсэн байдаг юм.




Өнөөдөр цэлмэг байна

21 цагийн өмнө

Өнөөдөр хулгана өдөр

22 цагийн өмнө