Өнөөдөр “Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр” тохиож байна.
Өөрөөр хэлбэл 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейгээс жил бүрийн 11 дүгээр сарын 2-ны өдрийг сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах өдөр болгох шийдвэр гаргасан юм.
Энэхүү шийдвэрийн биелэлтэд хяналт тавих үүрэг хүлээсэн ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Бокова, "Сэтгүүлч хүн амь насаа алдсан тохиолдол бүрийг нягтлан шалгаж, сэтгүүлчдийг ажил үүргээ аюулгүй орчинд гүйцэтгэх боломжоор хангах"-ыг бүх улс орны Засгийн газарт уриалсан билээ.