Архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, ноцтой осол гаргасны улмаас 63 настай эмэгтэй нас барсан хэрэг өчигдөр /2024.11.01/ гарчээ.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн эцэс 230 дугаар цэцэрлэгийн урд замд энэ оны 11 дүгээр сарын 01-ний оройн 17 цаг 05 минутын орчимд С нь Toyota Prius-30 маркийн автомашиныг жолоодож хөдөлгөөн эхлэх үедээ зогсоолд байсан Toyota Prius маркийн хоёр автомашиныг тус тус мөргөж улмаар явган хүний замаар явж байсан явган зорчигч Б /63 настай, эмэгтэй/-г мөргөж эрүүл мэндэл нь хохирол учруулсан дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж.
Хохирогч Б нь 103 түргэн тусламжаар ГССҮТ-д хүргэгдэн хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан хэргийг Тээврийн цагдаагийн албөны Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж байгаа юм байна.
Тoyota Prius маркийн автомашины жолооч С /38нас, эр/ нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнд зэргийн согтолттой үедээ тээврийн хэрэгсэл жолоодон уг осол хэргийг үйлдсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байгаа аж.
ВИДЕО:
Ээ бурхан минь🙏🙏🙏 согтуу бүү жолоо барь‼️‼️‼️ pic.twitter.com/gFmpkU7wxl
— Zlo💤 (@zlo8686) November 1, 2024