ВИДЕО: "Охид жинсэн өмд өмслөө" гэж ялгаварлахад хүргэж буй сурагчийн дүрэмт хувцасны стандартыг өөрчлөх эсэх талаар П.Наранбаяраас тодруулахад тэрбээр бухимдан зугтав

ВИДЕО: "Охид жинсэн өмд өмслөө" гэж ялгаварлахад хүргэж буй сурагчийн дүрэмт хувцасны стандартыг өөрчлөх эсэх талаар П.Наранбаяраас тодруулахад тэрбээр бухимдан зугтав

2013 онд Оёмол бүтээгдэхүүний доктор, дэд профессор П.Булгаар ахлуулсан дизайнерууд, оёдолчид хамтран сурагчдын одоо өмсөж буй дүрэмт хувцасны загварыг гаргаж байв.

ВИДЕО: 

-11 ЖИЛИЙН ӨМНӨ БАТАЛСАН СУРАГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАСНЫ СТАНДАРТ НЬ ОДООГИЙН СУРАГЧДЫН ХЭРЭГЛЭЭНД НИЙЦЭХГҮЙ БАЙНА-

Тэдний "Эх орон шингэсэн эрдмийн дүрэмт хувцас" нэртэй загварыг тухайн үед Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар ажиллаж Л.Гантөмөр тэргүүтэй албан тушаалтнууд баталж, Нийслэлийн боловсролын газраараа дамжуулан өнөөдрийг хүртэл сургуулиудад мөрдүүлж байгаа юм.  Гэтэл аль тэртээх 11 жилийн өмнөх дүрэмт хувцасны стандарт нь өнөөдрийн сурагчдын хэрэглээнд нийцэхгүй байна.

Учир нь энэхүү стандарт, журамд "Охид зөвхөн пиджак, цамц, юбка л өмсөнө" гэж хатуу зааж өгсөн нь өнөөдөр охидыг өвлийн хүйтэнд өмд өмсөх боломжгүй болгож эрүүл мэндээ хамгаалах эрхийг нь зөрчиж байгаа юм. Нийслэлийн болон хөдөө орон нутгийн зарим дунд сургуулиуд тус стандартыг хэрэгжүүлэх үүднээс сурагчдыг жинсэн өмд өмсөхийг дотоод журмаараа хориглосон байгаа юм.

Тухайлбал,  Нийслэлийн .. дүгээр сургууль нь дотоод журмынхаа 5.1.2-т “1-12  дугаар ангийн сурагчид дүрэмт хувцасыг стандартын дагуу өмсөх” гэж тусгасан байдаг. Энэ нь эмэгтэй сурагчдыг юбка өмсөх боломжгүй үе болон өвлийн улиралд ч жинс болон бусад төрлийн өмдийг өмсөхийг хориглосон агуулга байгаа юм.  Тус сургууль дахь эх сурвалжийн хэлж буйгаар, “Сургуулийн дүрэмд хичээлийн үеэр жинсэн өмд өмсөхийг хориглодог. Жинсэн өмд өмсөх нь сурагчдын дунд баян ядуугийн ялгарал бий болгох магадлалтай гэж үздэг. Сурагчид жинсэн өмд өмссөн тохиолдолд ангийн онооноос хасдаг. Гэтэл сурагчид өвлийн хүйтэнд өмд өмсөхийг илүүд үздэг. Учир нь дулаахан, биед тухтай байдаг” гэсэн юм.

-СОНГУУЛЬД НЭР ДЭВШИХДЭЭ ХҮҮХЭД ҮҮРЧ ТОГЛОДОГ П.НАРАНБАЯР НЬ САЙД БОЛСНЫХОО ДАРАА ХҮҮХДИЙН АСУУДЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХӨӨС ЦААРГАЛЗАВ-

Манай улс Үндсэн хуулиараа хүнийг нийгмийн гарлаар ялгарлан гадуурхахыг хориглодог. Мөн Үндсэн хуулийн 16.2-д байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй, 16.6-д Эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй гэж заасан байдаг.

Монгол орны уур амьсгалын онцлогийг огт тооцохгүйгээр баталсан энэ стандартыг хэзээ өөрчлөх талаар Боловсролын сайд П.Наранбаяраас тодруулахад “Дүрэмт хувцасны стандартын асуудлыг бид шинэчлэх гэж байна. Хүүхдийг чөлөөтэй хөдлөхөд саад болохгүй  мөн сонголттой байх ёстой. Тийм л учраас стандартаа шинэчлэх шаардлагатай. Гэхдээ үндэснийхээ оёдлын үйлдвэрлэлийг дэмжих ёстой. Гол нь эцэг, эх сурагчдад таалагдах ёстой” гэсэн бөгөөд үргэлжлүүлэн дэлгэрэнгүй мэдээлэл авахаар асуулт асуухад бухидаж, зугтаасан юм.

Боловсролын сайд П.Наранбаяр нь дөрвөн сарын өмнө сонгуульд нэр дэвшиж байхдаа хүүхэд үүрч тоглон эелдэг, найрсаг байлаа. Гэтэл өнөөдөр Засгийн газарт орж, сайд болонгуутаа хүүхдийн хувцасны стандарт өөрт нь огт хамаагүй мэтээр загнав. Ганц эмэгтэй хүүхдийн дүрэмт хувцас ч бус сурагчийн дүрэмт хувцсыг бүхэлд нь шинэчлэх хэрэгцээ шаардлага байгааг албаныхан сануулж эхэлсэн. Тэгэхээр хүүхдэд Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэхэд  мөн эрүүл мэндээ хамгаалах эрхийг нь олгох үүднээс тус стандартыг өөрчлөх нэн шаардлага байна. 




Өнөөдөр үхэр өдөр

8 минутын өмнө