Нас барсан иргэдийн мэдээлэл, хаягийг буяны компанид “зарж”, оронд нь мөнгөн урамшуулал буюу хахууль авдаг байсан гэх Яаралтай түргэн тусламжийн төв буюу 103-ын эмч нар болон тус төвийн дарга асан С.Ариунболд нарт холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр товлогдоод байсан билээ. Энэ талаарх мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдоод байсан дээрх хэргийг шүүх хурал хойшилсон байна. Учир нь тус хэргийг шүүх шүүгч нарын бүрэлдэхүүнд багтсан шүүгчийн өчигдөр орсон шүүх хурал нь өнөөдөр үргэлжилж байгаа учир хурал давхцсан гэх шалтгаанаар шүүх хурал хойшилжээ.