ОХУ руу зөвшөөрөлгүй малын эм, бэлдмэл оруулах гэж байсан монгол иргэдийг илрүүлж, зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлжээ

ОХУ руу зөвшөөрөлгүй малын эм, бэлдмэл оруулах гэж байсан монгол иргэдийг илрүүлж, зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлжээ

ОХУ-ын “Кяхта” олон улсын шалган нэвтрүүлэх боомтоор эмнэлгийн хууль тогтоомжийг зөрчин ОХУ-д малын гаралтай бүтээгдэхүүн, түүхий эд оруулахыг хориглосон юм.

Харин өчигдөр буюу аравдугаар сарын 01-ний өдөр Монгол Улсын иргэн малд зориулсан найман боодол /тус бүр 100 мл/ эмийг тус улс руу оруулахаар тээвэрлэж явсан яваад баригджээ. Мөн Монгол иргэний тээшнээс 4 кг гаруй хиамны бүтээгдэхүүн илэрсэн бөгөөд түүнд дагалдах мал эмнэлгийн гэрчилгээ, Россельхознадзорын зөвшөөрөл байхгүй байж. Улмаар Гаалийн холбооноос барааг Монгол Улсын нутаг дэвсгэрт буцааж, хууль зөрчигчдөд захиргааны зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.