Ж.Соронзонг ажлаас нь чөлөөлсөн Л.Энх-Амгалангийн шийдвэрийг гурван шатны шүүх зөв гэж үзлээ

Ж.Соронзонг ажлаас нь чөлөөлсөн Л.Энх-Амгалангийн шийдвэрийг гурван шатны шүүх зөв гэж үзлээ

Нөхөр Н.Лүндэндорж, дүү Ж.Содбилэг нартаа давуу байдал олгож, 3.3 тэрбум төгрөгийн асуудалд холбогдсон хэргээр ажлаасаа чөлөөлөгдсөн Монгол, Оросын хамтарсан III сургуулийн захирал асан Ж.Соронзонгийн нэхэмжлэлтэй, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд холбогдох хэргийг гурван шатны шүүх хэлэлцээд эцэст нь Улсын дээд шүүхээс хэргийг дахин Давж заалдах шатны шүүхээр хэлэлцэх шийдвэрийг өнгөрсөн дөрөвдүгээр /2024.04/сард гаргасан байдаг. 

Улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх тус хэргийг хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисон юм. Харин Давж заалдах шатны шүүхийн уг магадлалыг Ж.Соронзон нар нь эс зөвшөөрч, Улсын дээд шүүхэд мөн хандаад байсан юм. Харин уг гомдлыг өчигдөр /2024.10.30/ Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэж, тус хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна. 

Товчхондоо Монгол, Оросын хамтарсан III сургуулийн захирал асан Ж.Соронзонг ажлаас нь чөлөөлсөн Л.Энх-Амгалангийн шийдвэрийг гурван шатны шүүх зөв гэж үзлээ.




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө