УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны гишүүд ШШГЕГ-ийн харъяа Цагдан хорих 461-р хаалттай ангийн үйл ажиллагаатай танилцахаар үеэрээ тус ангид цагдан хоригдож буй сэтгүүлч Н.Өнөрцэцэгтэй уулзах хүсэлтээ илэрхийлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны гишүүд өчигдөр /2024.10.30/ ШШГЕГ-ийн харъяа Цагдан хорих 461-р хаалттай ангийн үйл ажиллагаатай танилцсан байна. Тэд энэ үеэрээ ийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс авсан зөвшөөрлийн хүрээнд сэтгүүлч Н.Өнөрцэцэгтэй уулзаж, ярилцжээ.