ШУУРХАЙ: З.Баянсэлэнгэ нарын хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзаж, торгох ял нь хэвээр үлдэв

ШУУРХАЙ: З.Баянсэлэнгэ нарын хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзаж, торгох ял нь хэвээр үлдэв

Анхан болон Давж заалдах шатны шүүхээс торгуулын ял сонссон Улсын Их Хурлын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хурлаар хэлэлцэх эсэхийг өнөөдөр Улсын дээд шүүх хэлэлцлээ.

Улмаар Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар тус хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, З.Баянсэлэнгэд 19 сая төгрөгөөр торгох, Ж.Бурмаад 9 сая, М.Болортуяад мөн 9 сая төгрөгөөр торгох торгуулийн ял оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны магадлал хэвээр үлдэж буй юм.