Цэцэрлэг дээрээ нас барсан нэг ой 2 сартай хүүхдийн хэргийг Мөрдөн байцаах алба шалгаж эхэлжээ

Цэцэрлэг дээрээ нас барсан нэг ой 2 сартай хүүхдийн хэргийг Мөрдөн байцаах алба шалгаж эхэлжээ

Сонгинохайрхан дүүрэгт байрлах цэцэрлэгт хүмүүжиж байсан нэг ой 2 сартай хүүхэд цэцэрлэг дээрээ нас барсан харамсалтай хэрэг энэ сарын 28-ны /2024.10.28 /өдөр гарсан билээ. 

Уг хэргийг тухайн үед Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээлж байсан юм. Тэгвэл бага насны хүүхэд цэцэрлэг дээрээ нас барсан хэргийг харьяаллын дагуу Мөрдөн байцаах албаны Хүүхдийн эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс шалгаж эхэлсэн байна. 

Ташрамд өгүүлэхэд, хүүхэд амь насаа алдсан тухайн цэцэрлэг нь үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй байсан бөгөөд тухайн байгууллагын үйл ажиллагааг зогсоогоод байгаа гэдгийг эх сурвалж мэдээлж байгаа юм.