Бусдыг хүчирхийлсэн байж болзошгүй гэгдэж байсан Гамбино буюу Н.Ганбатад холбогдох хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзжээ

Бусдыг хүчирхийлсэн байж болзошгүй гэгдэж байсан Гамбино буюу Н.Ганбатад холбогдох хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзжээ

Цахим орчинд өнгөрсөн наймдугаар сард С гэх нэгэн иргэн, орчуулагч Гамбино буюу Н.Ганбатад хүчирхийлүүлж байсан талаараа мэдээлсэн нь олны анхаарлыг татсан. 

Улмаар олон нийтийн сүлжээнд цацагдсан эл мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас Гамбино буюу Н.Ганбатыг бусдыг хүчирхийлж байж болзошгүй хэмээн мөрдөн шалгаж эхлээд байсан юм. Тэгвэл тус хэргийг хуулийн байгууллагаас шалгаад "Гэмт хэргийн нөхцөл байдал тогтоогдоогүй" хэмээн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татагалзаж шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл Н.Ганбат нь цахим сүлжээнд мэдээлэл түгээсэн иргэнийг хүчирхийлсэн гэдэг нь тогтоогдоогүй аж.