Байгалийн чулууг ачааны автомашинд нууж, хилээр гаргахыг завджээ

Байгалийн чулууг ачааны автомашинд нууж, хилээр гаргахыг завджээ

Монгол Улсын иргэн Э.А нь улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон 194.5 кг байгалийн чулууг ачааны автомашинд нууж, хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ.

Уг хэрэг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Хилийн цэргийн 0108 дугаар ангийн авто замын боомтоор аравдугаар сарын 27-ны өдөр болсон бөгөөд тус үйлдлийг хилчид илрүүлжээ. Тухайн эд зүйлийг хураан авч, хуулийн дагуу холбогдох байгууллагад шилжүүллээ хэмээн Хил хамгаалах байгууллага мэдээллээ.