Ой хоёр сартай хүүхдийн амиа алдсан цэцэрлэг албан ёсны зөвшөөрөлгүй байжээ

Ой хоёр сартай хүүхдийн амиа алдсан цэцэрлэг албан ёсны зөвшөөрөлгүй байжээ

Сонгинохайрхан дүүрэгт байрлалтай цэцэрлэгт хүмүүжиж байсан нэг ой хоёр сартай эрэгтэй хүүхэд өчигдөр /2024.10.28/ цэцэрлэг дээрээ амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Урьдчилсан байдлаар хүүхдийг хахаж, амь насаа алдсан гэдгйиг албан бус эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Тэгвэл тухайн цэцэрлэг нь үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй, хууль бусаар үйл ажиллагаа явуулж байжээ. Энэ талаар Боловсролын яамны албаны эх сурвалжаас тодруулахад "Сонгинохайрхан дүүрэг үйл ажиллагаа явуулж байсан "Бум өлзий" гэх тухайн байгууллага нь албан ёсны зөвшөөрөлгүй, хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан байна. Тиймээс ч хоёр нас хүрээгүй хүүхдийг цэцэрлэгт авсан нь тогтоогдсон" гэлээ. 

Б.Наранчимэг




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө