Гадаадын тагнуултай хамтран ажилласан гэх З.Санждорж, Д.Бямбажав нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр хаалттай явагдана

Гадаадын тагнуултай хамтран ажилласан гэх З.Санждорж, Д.Бямбажав нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр хаалттай явагдана

Гадаадын тагнуултай хамтран ажилласан гэх З.Санждорж, Д.Бямбажав нарыг прокуророос 15 жил хүртэл хорих ялтай зүйл ангиар яллаж, хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр буюу аравдугаар сарын 29-ны /2024.10.29/ өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.

Дээрх нэр бүхий хүмүүсийг Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйл буюу Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан гэх хэргээр буруутган прокуророос яллах дүгнэлт үйлдсэн байна. Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө