УИХ-ын гишүүн асан А.Сүхбат хулгайн ан хийх гэж байгаад баригджээ

УИХ-ын гишүүн асан А.Сүхбат хулгайн ан хийх гэж байгаад баригджээ

УИХ-ын гишүүн асан А.Сүхбат нь улсын тугай хамгаалалттай, төрийн тахилгат Хан хөхийн нуруунд хууль бусаар ан хийх гэж байгаад байгаль хамгаалагч нарт баригдсан талаар tsahiur.mn мэдээллийн сайт мэдээлжээ. 

Тус мэдээлэлд дурдаснаар УИХ-ын гишүүн асан А.Сүхбат нар нь энэ сарын 26-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай сум дахь Улсын тусгай хамгаалалттай, төрийн тахилгат Хан хөхийн нуруунд хоёр автомашинтай 10 гаруй хүн ан хийхээр очсон байх үед нь байгаль хамгаалагч нар шуурхай илрүүлэн, үйлдлийг нь таслан зогсоож, гурван бууг нь хураан авсан талаар бичжээ. Уг үйлдлийг аймгийн Цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.