Төрийн нууцыг үрэгдүүлсэн хэргээр торгуулийн ял сонссон ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газрын Д.Ган-Эрдэнийн хэрэгт прокурор эсэргүүцэл бичжээ

Төрийн нууцыг үрэгдүүлсэн хэргээр торгуулийн ял сонссон ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газрын Д.Ган-Эрдэнийн хэрэгт прокурор эсэргүүцэл бичжээ

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Менежментийн баг болон Дотоод хяналтын багийн даргын албан тушаалыг давхар хашиж байсан Д.Ган-Эрдэнэ нь төрийн нууцыг үрэгдүүлсэн хэрэгт холбогдсон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. 

Улмаар прокуророос түүнд Эрүүгийн тухай хуулийн 19.13 дугаар зүйл, "Төрийн нууцыг үрэгдүүлэх" гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Харин Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Ган-Эрдэнийг төрийн нууцыг үрэгдүүлсэн гэмт буруутайд тооцож, 650 мянган төгрөгөөр торгох ял оноосон юм.

Тэгвэл прокуророос анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, Улсын Дээд шүүхэд эсэргүүцэл бичжээ.